- Удаан эдэлгээтэй ба зэврэлтээс хамгаалагдсан
GRE хоолой нь химийн бодис, тунадас, газрын тос, бохир ус болон бактериас үүдэлтэй дотоод зэврэлтэнд элэгдэхгүй. Ийм маягаар гадар талаа ч мөн адил орчны хүнд нөхцөл, элэгдэлтээс хамгаалдаг. Катодын хамгаалалт шаардлагагүй.
- Хөнгөн жинтэй суурилуулахад хялбар
Жингийн хувьд GRE хоолойн системүүд нь ган хоолойтой харьцуулахад 4-8 дахин хөнгөн байдаг учир суурилуулахад хялбар, хүнд механизм шаардлагагүй.
- -Зардалд хэмнэлттэй
GRE хоолойн системийн суурилуулалтын зардал нь ган хоолойн суурилуулалтын зардал нь ган хоолойн суурилуулалтын зардалтай харьцуулахад 80%. Зэврэлт болон хэт ягаан туяанаас хамгаалагдсанаар ил болон далд шугам хоолойн ашиглалтын зардлыг бууруулдаг. Гөлгөр дотоод гадаргуу нь алдагдлыг бууруулснаар насосны эрчим хүчний зардал багасдаг.
- GRE хоолойн систем - Зардлын үр ашигтай хувилбар
Металл хоолой болон хүчитгээгүй хуванцар хоолойнуудтай зардлыг харьцуулхад үр ашигтай хувилбар болох нь нэгэнт батлагдсан. Угсралтын болон ашиглалтын зардлыг бууруулсан, ашиглалтын хугацаа урт, угсрах, шилжүүлэхэд төвөггүй байдал нь шилэн хуванцар хоолойн технологийн давуу талын нэгээхэн хэсэг нь юм.
- Иж бүрэн шугам хоолойн систем
NOV компани шугам хоолойд шаардлагатай олон зүйлийг санал болгодог. Дан яндан хоолойг санал болгохоос гадна төрөл бүрийн хэрэглээнд зориулсан янз бүрийн голчтой, даралттай хоолойн системийг санал болгодог, Түүнчлэн холбох хэрэгслийн цавуутай наалт, механик, эрээсэн, мөн түүнчлэн фланцаар сонгож болно. GRE хоолойн диаметр нь 1000 мм хүртэл, даралтын даац нь 50 бар хүртэл ба хэвийн хэмжээний урт нь 12 м хүртэл байдаг.