loader
Да - Ба 9:00-18:00
УБ хот, СБД, 1-р хороо, Жамьян Гүн гудамж, Даун таун барилга 10-р давхар

Цойцон нуурыг нөхөн сэргээх төсөл

Хөвсгөл аймагт “Дархадын хотгорын цөлжилтийг бууруулах, Рэнчинлхүмбэ сумын Цойцон нуурыг нөхөн сэргээх” төсөл амжилттай хэрэгжиж дуусжээ. Уг төсөл үр дүнгээ өгч Цойцон нуур устай болж, усны шувууд ч ирсэн байна. Тодруулбал, Хөвсгөл нуурын цэнгэг усны эх үүсвэрийг бүрдүүлдэг Дархадын хотгорт 300 орчим гол, нуур байсан боловч цөлжилтийн улмаас 200 орчим нь ширгэсэн гэж үздэг. Мөн 1960-аад оны сүүлээр их хэмжээний үер болж Дархадын хотгорт байх Цойцон нуурыг тэжээдэг голын голдирол өөрчлөгдсөнөөс шалтгаалан энэхүү нуур ширгэсэн байна. Оросын эрдэмтэд Цойцон нуур эргэн сэргэх 70 хувийн боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, манай улсын эрдэмтэд ч нуурыг сэргээх бүрэн боломжтой гэж үзсэн учраас Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Престиж инженеринг” компани, ШУА-ийн газар зүй, геоэкологийн хүрээлэн хамтран 2021-2022 онд төслийн ажлыг гүйцэтгэжээ. Төслийн хүрээнд Ходон голд инженерийн шийдлийн дагуу 403 метр далан байгуулж, урсгал чиглүүлэх суваг татсанаар Цойцон нуур руу гол үндсэн голдирлоороо 10.6 км урсаж нуураа тэжээж эхэлсэн байна. Ингэснээр Хөвсгөл аймгийн гурав дахь том нуур болох Цойцон нуур сэргэж, 35 сая шоо метр усыг нөөцлөх боломжтой болжээ. Үр дүнд нь төсөл амжилттай хэрэгжиж Цойцон нуур сэргэсэн бөгөөд Хөвсгөл далайг тэжээн тэтгэх хамгийн том эх үүсвэр болсон Дархадын хотгорын газрын гүний цэвэр усны нөөц, цэвдэгшил, нуур орчмын байгаль экологи дахин сэргэх боломж бүрдсэн ажээ.

 

Цойцон нуурыг нөхөн сэргээх төсөл | Prestige Цойцон нуурыг нөхөн сэргээх төсөл | Prestige