loader
Да - Ба 9:00-18:00
УБ хот, СБД, 1-р хороо, Жамьян Гүн гудамж, Даун таун барилга 10-р давхар

Хэрлэн Говь ус хангамжийн төсөл

Хэрлэн голын урсацад олон жилийн тохируулга хийж, гидротехникийн цогцолбор барилга байгууламжийн тусламжтайгаар 300-350 сая м3 эзлэхүүнтэй хиймэл нуур байгуулах ба усыг далд яндан хоолойгоор татаж хэрэглэгчдэд хүргэнэ. Газар зүйн байдал, дэд бүтэц, ус хэрэглэгчдийн байршил зэргийг харгалзан ус дамжуулах гол шугамын трассыг хэд хэдэн хувилбараар авч үзсэн ба 5-6 өргөлтийн насос станцтай байна.

Гидротехникийн цогцолбор барилга байгууламж нь шороо, чулуун боомт бүхий хиймэл нуур, усан цахилгаан станц, ус татамжийн болон ёроолын ус гаргуур, автомат ус хаюур, загас өнгөрүүлэх байгууламж зэрэг тус бүрдээ өөр өөрийн зориулалттай барилга байгууламжуудаас бүрдэнэ.

Хэрлэн гол дээр боомт бүхий хиймэл нуур байгуулах нь гадаргын усыг зөв зохистой ашиглах, хамгаалах үндсэн зорилтыг хангана. Тодруулбал энэ арга хэмжээ нь усны нөөцийг зөв зохистой, иж бүрэн ашиглахын зэрэгцээ нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой бөгөөд хуримтлуулсан усны нөөцийг хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн голдоо жигд хуваарилан, тэжээж зохистой ашиглах нөхцлийг бүрдүүлнэ