loader
Да - Ба 9:00-18:00
УБ хот, СБД, 1-р хороо, Жамьян Гүн гудамж, Даун таун барилга 10-р давхар

Туул усан цогцолбор

"Туул усан цогцолбор" буюу "Туул-Улаанбаатар" төсөл Туул гол дээр боомт, хиймэл нуур, ус дамжуулах шугам хоолой болон ус цэвэршүүлэх байгууламж барьснаар Улаанбаатар хотын унд, ахуйн ус хангамжийг шийдвэрлэх төсөл юм.

"Туул усан цогцолбор" буюу "Туул-Улаанбаатар" төслийн гол зорилго нь гадаргын усны нөөцийн эх үүсвэрээс Улаанбаатар хотын ус хангамжийг шийдвэрлэж Туул голын экологийн урсацыг тогтвортой хангаснаар урсацын хэмжээ буурахаас сэргийлэх, хот төлөвлөлт болон шинэ бүтээн байгуулалтуудтай холбоотойгоор томоохон ус хэрэглэгчид болон дагуул хотуудыг усаар хангахад оршино.

Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж усан санд хуримтлагдсан усыг ашиглан усны эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрийн болон усалгааны усыг гадаргын усаар хангах замаар усны нөөцийг тогтвортой, тэгш хуваарилах, аялал жуулчлал, усан спортыг хөгжүүлэх, гадаргын усны ууршилт болон хиймэл нуур үүсгэх зэргээс орчны уур амьсгал эерэг болох ач холбогдолтой.