loader
Да - Ба 9:00-18:00
УБ хот, СБД, 1-р хороо, Жамьян Гүн гудамж, Даун таун барилга 10-р давхар

Тайшир - Алтай ус хангамжийн төсөл

Алтай хотын одоо ашиглаж байгаа ус хангамжийн усны нөөцийн эх үүсвэр нь хүн амын ундны усны стандартыг хангадаггүй, кальци, магнийн харьцаа алдагдсан, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаагаас гадна усны нөөцийн хэмжээ ус хэрэглээний өнөөдрийн хэрэгцээг ч хангаж чадахгүй байна.

Урьд өмнө газрын доорхи усны эрэл хайгуулын олон төсөл хэрэгжүүлж ирсэн боловч хүрэлцэхүйц хэмжээний нөөц, чанарын шаардлагыг хангах эх үүсвэр тогтоож чадахгүй байсаар өнөөг хүрсэн. 

Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд нэгэнт баригдаад ашиглаж байгаа Тайширын УЦС-ын хиймэл нуураас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 53 орчим км урт 250 мм голчтой далд яндан хоолойгоор дамжуулан Алтай хотод хүргэнэ. Алтай хот болон яндан хоолойн дагуух уст цэгийн нийт ус хэрэглээ 2030 оны түвшинд 47.8 л/сек буюу 1.26 сая.м3/ жил, 2040 оны түвшинд 70.8 л/сек буюу 1.86 сая.м3/жил болно. Үүнийг Завхан голын олон жилийн дундаж урсацтай харьцуулахад 0.4% нь, Тайширын УЦС-ын хиймэл нуурын ашигтай эзэлхүүний 0.3%, нийт эзэлхүүний 0.13% болж байгаа нь хиймэл нуурын усны нөөцийн хэмжээнд тодорхой сөрөг нөлөө үзүүлэхээргүй байна. Энэ төслөөр шүүрүүлэн авах усны хэмжээ нь Тайширын УЦС-ын хиймэл нуураас уурших ууршилтын хэмжээтэй харьцуулахад 20-30 дахин бага байх юм

Тайшир - Алтай ус хангамжийн төсөл | Prestige Тайшир - Алтай ус хангамжийн төсөл | Prestige Тайшир - Алтай ус хангамжийн төсөл | Prestige Тайшир - Алтай ус хангамжийн төсөл | Prestige