Усны үндэсний төвийн захиалгаар "Орхон-Говь" ус хангамжийн төслийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд дараах ажлууд хийгдсэн. Үүнд:
- Инженер геологийн хайгуулын судалгаа
- Топо геодезийн хайгуул судалгаа
- Геофизикийн хайгуул судалгаа
- Гидротехникийн хайгуул судалгааг явуулж техникийн ерөнхий шийдэл гаргасан.
- Техник эдийн засгийн урьчилсан төсөл боловсруулсан.
Урьдчилсан тооцоо судалгаагаар "Орхон-Говь" ус хангамжийн төслийн хүрээнд дараа ажлууд хийгдэнэ. Үүнд:
- Орхон голын урсацад тохируулга хийж 730 сая шоо метр эзэлхүүнтэй хиймэл нуур
- 70 м өндөр, 300 м урт бетонон боомт бүхий 25 МВт чадалтай усан цахилгаан станц, ус татамжийн байгууламж, засгас өнгөрүүлэх байгууламж
- Хоёр томоохон хот болон 10 -аад сумдыг дайран өнгөрч 2 томоохон уурхай, 50 хот айл фермерийг усаар хангах 200-1500 мм голчтой 920 км гол болон хуваарилсан яндан хоолой, 7-8 насос станц
2014 онд Дэлхийн банкны МИНИС төслийн санхүүжилтээр тухайн төслийн ТЭЗҮ-н ажлын даалгавар боловсруулах ажлыг хийж шүйцэтгээл байна.