Шилээр хүчитгэсэн хуванцар хоолой нь ус, хий, газрын тос дамжуулах зориулалттай. Зэвэрдэггүй, бат бөх, өндөр даралтыг даадаг, хөнгөхөн, тээвэрлэх, угсрахад хялбар хоолой юм.
Цэвэр, бохир ус дамжуулах, үйлдвэрийн ус хангамж болон хий дамжуулах, гал эсэргүүцэх системийн зориулалттай зөөлөн ширмэн яндан хоолой, холбох хэрэгслүүд, хаалт арматур.
Шилээр хүчитгэсэн хуванцар хоолой нь гулзайлт, суналт, шахалт, өндөр температур болон чийгшилд өндөр тэсвэртэй, шатамхай бус, химийн болон биологийн нөлөөнд тэсвэртэй, харьцангуй бага нягттай зэрэг олон өвөрмөц шинж чанартай байдаг.