Престиж Инженеринг ХХК нь 1993 оноос үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний ууган аж ахуйн нэгжүүдийн нэг юм.
Бид эрчим хүч, үйлдвэр, уул уурхайн ус хангамж, усан сан, хот суурин хүн амын ус хангамж, газар тариалангийн усжуулалт, үерийн хамгаалалт, хөрсний усны түвшин доошлуулах систем, гол эргийн тохижуулалт, усны чанар сайжруулах технологи, усан оргилуур, усан парк гэх мэт усны инженерингийн үйл ажиллагааны хүрээнд ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, техникийн шийдэл гаргах барилга угсралтын ажил, шинэ техник технологийн сонголт, ханган нийлүүлэлт, системийн автоматжуулалт, усны тоног төхөөрөмжийн худалдаа, диcтрибютерийн үйл ажиллагаа, угсралт, хяналт, засвар үйлчилгээ зэрэг ажил үйлчилгээ үзүүлдэг.
Мөн Монгол орны гол мөрний экологийн урсацыг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөрүүд санаачлан ажиллаж байна. Бид эх орондоо дэлхийн жишигт нийцэхүйц инженерингийн үйл ажиллагаа явуулж шинэ техник технологи нэвтрүүлэх цаашлаад олон улсын түвшинд усны инженерингийн ажил үйлчилгээ үзүүлэхээр лэхээр мэргэжлийн баг бүрдүүлэн ажиллаж байна.